ТОЁОТА ПРИУС, МЕРСЕДЕС БЕНЗ МӨРГӨЛДСӨН ОСЛЫН УЛМААС ТАКСИ БАРИХААР ЗОГСОЖ БЙАСАН ГУРВАН ИРГЭН ГЭМТЖЭЭ

2022-03-29  

Ноцтой зам тээврийн осол болж, гурван хүний амь нас хохирчээ

Сүхбаатар дүүргийн нутаг нэгдүгээр хороо UB mart худалдааны төвийн урд замд 2022 оны гуравдугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 23:00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарсан.

Энэ тухай дуудлага мэдээллийн дагуу хэргийн газрын үзлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Ослын нөхцөл байдлыг авч үзэхэд, Тоёота приус маркийн автомашины жолооч нь үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс Мерседес бенз маркийн автомашинтай мөргөлджээ. Улмаар такси барихаар зогсож байсан гурван иргэнийг мөргөж гэмтээсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар илэрсэн.

Холбогдогч жолооч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх согтолтын зэргийг шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон. Ослын улмаас хүний амь хохироогүй бөгөөд гэмтсэн гурван иргэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?