КРИС РОК: ОДОО БОЛТОЛ БИ ЮУ БОЛООД ӨНГӨРСНИЙГ ОЙЛГОХЫГ ХИЧЭЭЖ БАЙНА

2022-04-01  

Ням гарагт болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр комедиан Крис Рокыг жүжигчин Уилл Смит тайзан дээр алгадсан нь томоохон дуулиан дэгдээгээд байгаа.

Тухайн үед шилдэг баримтат киноны шагналын эзнийг зарлахаар тайзанд гарсан Рок зарим хошигнол хэлэхдээ Смитийн эхнэрийн халзан толгойн талаар хөндсөн юм.

Тэрбээр Смитийн эхнэр Пинкетийг 1997 оны “G.I.Jane” киноны Дэми Мүүрийн дүртэй харьцуулж хошигножээ.

Уг киноны гол дүрийн эмэгтэй халзан толгойтой байдаг. Харин Пинкетийн хувьд өвчний улмаас үс нь унаж, халзан толгойтой болсон юм.

Уг хэргийн мөрөөр шалгалт явуулах болсноо Америкийн Кино Урлагийн Академи маргааш нь мэдэгдсэн бол Уилл Смит гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйсан юм.

Тэгвэл саяхан Крис Рок болсон явдлаас хойш анх удаагаа энэ талаар хүмүүстэй сэтгэгдлээ хуваалцжээ.

зураг

Бостонд болсон тоглолтын өмнө

Лхагва гарагт тэр Бостоны тайзан дээр уран бүтээлээ хүргэхээр гарахдаа “Одоо болтол би юу болоод өнгөрснийг ойлгохыг хичээж байна. Дараа би болсон явдлын талаар ярих болно. Миний ярих зүйл нухацтай, бас хөгжилтэй байх болно. Харин яг одоо би Оскарын ёслолоос өмнө бэлдсэн зүйлээ ярья” гэж хэлсэн байна.

Тухайн үед үзэгчид Рокийг маш их дэмжиж, хоёр ч удаа босож зогсон удаан үргэлжилсэн алга ташилтаар урамшуулжээ. Олны дэмжлэгт сэтгэл нь хөдөлсөн Рокийн нүднээс нулимс гарч байсан тухай тэнд байсан гэрчүүд ярьсан байна.

Эх сурвалж: Business Insider

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?