Н.УЧРАЛ: ХҮМҮҮС НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООР АМЬДРАЛ АХУЙГАА АВЧ ЯВДАГ

2022-04-04  

Нийгмийн Ардчилан Монголын Залуучуудын Холбооны ээлжит бус Их хурал өнгөрөгч амралтын өдрүүдэд "Найрамдал" цогцолборт болов.

Энэ удаагийн хурлаар тус холбоо нэрээ сольж Социал демократ залуучуудын холбоо болгосон байна.

Мөн ээлжит бус Их хурлын үеэр тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын хэлсэн үг багагүй шүүмжлэл дагуулав.

Тэрбээр "НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна. Хүмүүс НӨАТ-ын буцаан олголтоор амьдрал ахуйгаа авч явж, хүлээдэг. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх шаардлага тавигдаад байна" гэсэн юм.

Ташрамд дурдахад, татварын системд бүртгэгдсэн нийт худалдан авалтын хоёр хувийг улирал тутам буцаан олголтоор олгодог бөгөөд сар бүр азтан тодруулдаг юм.
Эх сурвалж: Өдрийн сонин
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?