НЭР ДЭВШИГЧ Х.БАТТУЛГА 96.3 ХУВИЙН САНАЛААР ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

2022-04-04  

Ардчилсан намын даргын сонгууль улс орон даяар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 03-ны өдөр 09.00-20.00 цагийн хооронд явагдаж дууслаа. Үүний дараа АН-ын дотоод сонгуулийн хорооноос урьдчилсан дүн мэдээг танилцууллаа.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “АН-ын даргын сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулж байна. Нэрсийн жагсаалтад нийт 157 455 хүний нэр бичигдсэнээс 74.9 хувийн ирцтэй санал хураалт явагдлаа. Үүнээс 96.3 хувь буюу 113 598 сонгогч нэр дэвшигч Х.Баттулгын төлөө саналаа өгсөн. Үүнийг оноонд шилжүүлж, АН-ын дотоод сонгуулийн хороогоор хэлэлцүүлэн тогтоол хэлбэрт шилжүүлэн танилцуулах болно. Урьдчилсан дүнгээр Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгууллаа” гэлээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?