ӨНӨӨДӨР ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР

2022-04-05  
Өнөөдөр цусаа бэлэглэх өдөр тохиож байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс сар бүрийн 03-ны өдрийг цусаа хандивлах өдөр болгосон билээ. Харин энэ сарын тухайд 05-ны өдрийг "Цусаа бэлэглэх өдөр" болгожээ.

Иргэдийн өгсөн нэг удаагийн цусаар улаан эс, ялтас эс, сийвэн зэрэг гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

  • Ялтас эсийн бүтээгдэхүүн хүний биед 10-12 хоног амьдардаг. Донороос цус авчхаад 3-5 хоног хадгалах боломжтой. Нөөцлөх боломжгүй.
  • Сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалж болдог болохоор нөөцтэй.
  • Улаан эсийн бүтээгдэхүүнийг 21-42 хоног хадгалдаг.

ХЭН ДОНОР БОЛЖ БОЛОХ ВЭ

  • 17 нас хүрсэн
  • Эмэгтэй бол 45 кг
  • Эрэгтэй бол 50 кг дээш биеийн жинтэй
  • Өөрийгөө эрүүл гэж боддог ямар нэгэн өвчин зовуургүй, аль ч бүлгийн цустай хүн цусны донор болох бүрэн боломжтой.

ЦУСАА ӨГӨХИЙН ӨМНӨ

  • Сайн унтаж амрах
  • Урд орой нь өөх тос багатай хоол хэрэглэх
  • Цус өгөхийн өмнө сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жүүс хэрэглэхгүй байх ёстой
  • Спирт хэрэглсэн бол 72 цагийн дараа цусаа өгөх боломжтой” гэсэн юм.

ЦУСАА ХААНА ӨГЧ БОЛОХ ВЭ

Нэр Хаяг байршил Цус цуглуулах хугацаа Ажиллах өдөр
Баянзүрх цус цуглуулах төв Баянзүрх дүүргийн 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө/Улсын нэгдүгээр төв эмнэлгийн залгаа/ 08.30-14.00 Даваа-Баасан
Сүхбаатар цус цуглуулах төв Сүхбаатар дүүргийн 1-р хороо, С.Зоригийн гудамж-2,/Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүүн талд/ 08.30-14.00 Даваа-Баасан
Дүнжингарав цус цуглуулах төв Хан-Уул дүүрэг 2-р хороо, Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав салбар/ 09.00-13.00 Даваа-Баасан

ЦУСАА ӨГӨХИЙН ДАВУУ ТАЛУУД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?