ТӨРИЙН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭД ШУУД ОРОЛЦОХ БОЛОМЖ НЭМЭГДЛЭЭ

2022-04-05  

No description available.

 "D- Парламент" цахим сүлжээг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа Төрийн Ордонд боллоо. Энэ сүлжээнд монголчууд нэгдэх, улмаар төрийн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцохын тулд Е- аппликэйшнийг л татахад хангалттай юм байна. -Парламентийн шинэ эрин үе эхэлж байна. "D" парламент гэдэг бол Дижитал буюу цахим, Демократик буюу ардчилсан, зөвлөлдөх гэсэн гол санааг илэрхийлж буй. Цахим шилжилт бол иргэдэд эрх мэдлийг шилжүүлж буй алхам. Парламентийг цахимжуулснаар Монгол улсын Их Хурлын үйл ажиллагаа улам төгөлдөрших, төлөвших, хөгжих суурь тавигдаж буй. Зорилго нь Үндсэн Хуульд заасан ард иргэд төрийн эрхийг шууд болон төлөөллийн байгууллага буюу парламентаар дамжуулан эдэлнэ гэсэн эрхийг баталгаажуулж буй явдал. Дижитал хувилбарт шилжсэнээр УИХ-аас батлах хуулийг боловсруулах шатнаас нь эхлэн батлах хүртэл шатанд оролцох эрхийг хангаж буй юм. Давуу тал нь иргэд өөрийн бодит хаягаар орж саналаа өгөх юм. Парламент цахимжсанаар Төрийн мэдээлэл сэтгүүлийг хэвлэгдэхийг хүлээх шаардлагагүй болно." Төрийн мэдээлэл" сэтгүүлийг цахимаар хүлээн авсан тэр цагаас хууль хэрэгжих юм. Монгол улсын хүн амын 85 хувь нь ухаалаг гар утастай, 2.6 сая хүн интернет хэрэглэж буй нь парламентийн үйл ажиллагааг цахимжуулахад сайхан хөрс суурь боллоо. Ард түмэнтэйгээ зөвлөлдөж байж хуулиа боловсруулдаг, баталдаг тогтолцоонд шилжиж байна. Энэ бол УИХ-ын үйл ажиллагааг төгс төгөлдөр болгох шийдвэртэй алхам юм гэж УИХ-ын дарга Г.Занданшатар уг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. Тус нээлтийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монголд үйл ажиллагаагаа эрхэлж буй гадаадын дипломат албаны ажилтан, Нийслэл хот болон дүүргийн удирдлага, хэвлэл мэдээллийн нийлсэн нийт 600 төлөөлөгч оролцлоо.

No description available.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?