АНУ ТАЙВАНЬД 95 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭВСЭГ ХУДАЛДАНА

2022-04-06  

АНУ-ын Төрийн департмент Тайваний “Patriot” пуужин болон агаарын довтолгооноос хамгаалах системд ашиглах 95 сая ам.долларын үнийн дүн бүхий зэвсэгийг Тайваньд худалдахыг зөвшөөрсөн талаар өчигдөр мэдэгдэв.

Ингэснээр ерөнхийлөгч Ж.Байден ажлаа авснаас хойш Тайваньд гурав дахь удаагаа зэвсэг худалдаж буй юм.

“Patriot” пуужингийн довтолгооноос хамгаалах систем болон холбогдох тоног төхөөрөмжийн сургалт, төлөвлөгөө, байршуулалт, ажиллуулах, засвар үйлчилгээ зэргийн зардал багтсан байна. Зэвсгийн борлуулалтын гол нийлүүлэгч нь “Raytheon Technologies” компани байх аж.

Тайванийн Гадаад хэргийн яамны өнөөдөр хийсэн мэдээллээр, АНУ-ын Засгийн газраас Тайваньд 95 сая ам.долларын үнийн дүн бүхий зэвсгийг худалдах тухай албан ёсоор мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ВАШИНГТОН. /Reuters/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?