ГАДААДЫН ХОРИГИЙГ ОХУ ХЭРЭГЖҮҮЛБЭЛ 10 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООХ ХУУЛЬ САНААЧИЛЖЭЭ

2022-04-06  

Оросын нутаг дэвсгэрт гадаадын хориг арга хэмжээг хэрэгжүүлбэл 10 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх тухай хуулийн төслийг Төрийн думд өргөн барьжээ.

Парламентын гишүүд Эрүүгийн хуулийн бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглах тухай заалтад өөрчлөлт оруулах санал дэвшүүлээд байгаа аж. Тодруулбал, "ОХУ-ын эсрэг хязгаарлах арга хэмжээ авах тухай гадаад улсын шийдвэрийг биелүүлэхийн тулд хийсэн үйлдэл" гэх заалтад өгөх ял шийтгэлийн тухай тусгажээ. Үүнд 1 сая хүртэлх рублийн торгууль, таван жил хүртэлх хугацаанд албадан хөдөлмөр эрхлэх эсвэл тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нь гурав хүртэлх жилээр хасаж, 10 хүртэлх жилийн хорих ял оноохоор заасан байна.

Гаднын улс орнуудын тавьж буй хориг арга хэмжээ нь Оросын дотоодын эдийн засгийг тогтворгүй болгох нэг зорилготой. Эдийн засгийг муутгахгүйн тулд бид Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн гэж хууль санаачлагч Павел Крашенинников хэлжээ.

Тэрээр "Зарим компаниуд өөрсдөө хоригт орохоос эмээж, хоригт орсон банк, бизнесүүдтэй хамтран ажиллахаас татгалзаж эхэлж байна. Энэ нь эдийн засгийг улам муутгах талтай" гэжээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?