ЦЕГ: ШӨНИЙН 03.40 ЦАГТ ЖАГСАГЧДЫГ АЛБАДАН ТАРААЖ, 20 ГАРУЙ ИРГЭНИЙГ СААТУУЛСАН

2022-04-08  

Цагдаагийн ерөнхий газраас жагсаалд оролцсон иргэдийг албадан баривчилсан талаар мэдээллээ. Жагсаалаас 20 хүнийг баривчилж, 18 хүнийг эрүүлжүүлсэн байна.

НЦУГ-ын дарга Р.Отгонжаргал "Өчигдрийн жагсаал нь зөвшөөрөлгүй байсан. ЦЕГ-аас иргэдээ үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нээлттэй байлгаж, хяналт тавьж ажиллалаа. Өглөө 10.00 цагаас хойш оюутан, залуус үзэл бодлоо илэрхийлэн, үдээс хойш шингэрсэн. 18.00-19.00 цагийн үед жагсаалын бүтцэд насны, үзэл бодлын өөрчлөлт орж, нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд бусдыг турхирсан үг, үйлдэл удаа дараа гаргаж эхэлсэн. Бид хяналт тавьж, удаа дараа анхааруулсан. Сүүлдээ цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан, төрийн тусгай объект руу халдах үйлдэл гаргасан.

Жагсаал цуглаан намжихааргүй бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуус олноор цугларсан. Энэ нөхцөл байдал дүн шинжилгээ хийж тарахыг шаардсан. Улсын онц чухал объект болох Их тэнгэрт очиж жагсаалаа үргэлжлүүлсэн. Цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдаж, толгойг нь хагалсан. Жагсаал цуглаан намжаагүй, хүний тоо буураагүй. Жагсагчдын хүүхдүүд байсан. Ингээд албадлагын арга хэмжээ авч жагсаалыг тараасан.

Өчигдөр 04 цаг өнгөрч байхад 20-оод иргэнийг түр саатуулан шалгаж байна. Үүнд насанд хүрээгүй хүн байхгүй. Эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцсон иргэдийн 18 нь согтуу байсан тул эрүүлжүүлсэн" гэлээ.

Жагсаалыг албадан тараахад цагдаагийн долоон албан хаагч гэмтэж, бэртсэн гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?