A24:КАМБОЖ УЛС ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЖ БАЙНА

2022-04-08  

Камбожийн Сиам Рип мужид хатагтай Чхе Канха: Понлей гэх түүхий эдийг ашиглан Punlei Thamacheat  нэртэй эрүүл мэнд, эрүүл ахуйн гоо сайхны бүтэээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж орлого олохын тулд бизнесээ эхлүүлсэн ба одоогоор тус бизнес нь кокосын тос болон эрүүл мэндийн олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж хэлэв. Тус бизнес нь орон нутгийн эмэгтэйчүүдэд ажлын байрны шинэ боломжийг бий болгож, түүхий эдээр хангадаг тариаланчдын амьжиргааг сайжруулах боломж олгож байна

  • Ит Каллян- Ирээдүйн Камбожийн ургацын II намын дэд дарга:

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Камбожийн ургац II нь 2017-2022 он хүртэл хэрэгжих таван жилийн төсөл юм. Бизнесээ дараагийн шатанд гаргахыг эрмэлздэг хүсэл тэмүүлэлтэй эмэгтэйн удирддаг энэхүү жижиг аж ахуйн боломжийг олж харсан учраас бид хамтран ажилласан. Бид энэ гар урлалыг санхүүжүүлснээр тэд үйл ажиллагаа үргэлжлүүлж, ирээдүйд өргөжих боломжтой

  • Чхе Канха -Punlei Thamacheat Бизнесийн эзэн хатагтай:

Анх би арьс арчилгааны бүтээгдэхүүн хийж орлого олох зорилгоор энэ газрыг байгуулсан. Одоогоор надад кокосын тос гэх мэт эрүүл мэндийг дэмжих олон бүтээгдэхүүн бий. Понлэй бол бидний боловсруулж хэрэглэгчдэд зориулж бүтээгдэхүүн болгодог түүхий эд юм. Мөн гуужуулагч бүтээгдэхүүн болгон боловсруулж болно. Камбожчууд үүнийг цус алдах өвчний үед үүсдэг хөхөрсөн өвчнийг эмчлэхэд ашигладаг. Понлэй бол бидний боловсруулж хэрэглэгчдэд зориулж бүтээгдэхүүн болгодог түүхий эд юм. Мөн гуужуулагч бүтээгдэхүүн болгон боловсруулж болно. Камбожчууд үүнийг цус алдах өвчний үед үүсдэг хөхөрсөн өвчнийг эмчлэхэд ашигладаг. Түүхий эд бол манай боловсруулах ажлын чухал хэсэг учраас хамтран ажилладаг тариаланчидтайгаа нягт хамтран ажиллах хэрэгтэй. Бид тариаланчдад түүхий эдээ чанартай, аюулгүй тариалах чиглэлийг өгдөг

  • Прай- тариачин

Өмнө нь зөвхөн өрхийн хэрэгцээнд зориулж тарьдаг байсан бол одоо эрэлт ихтэй байгаа учраас тариалалтаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Пунлэй Тамачеат надтай гэрээ байгуулсан.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?