КИМ ЖОН УН ТӨРИЙН ЭРХЭНД ГАРСНЫ 10 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛЖ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЖЭЭ

2022-04-11  

Пёньян хот дахь Хувьсгалын төв музей Ким Жөн Уны төрийн тэргүүний хувиар 10 жил явуулсан үйл ажиллагаанд зориулж шинэ танхим нээлээ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, шинэ танхимд БНАСАУ-ын удирдагчийн “мөнхийн ололт амжилтыг” гэрчлэх гэрэл зураг, дүрс бичлэгүүд зэргийг дэлгэсэн байна. Материалын нэлээд хэсэг нь 2016 онд болсон Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлын дараах үе буюу Ким Жөн Ун улс орныхоо батлан ​​хамгаалах хүчийг бэхжүүлж, “хариуцлагатай цөмийн гүрэн” бий болгохыг тушаасан үеүдэд зориулагджээ. Тухайлбал, 2017 онд тив алгасагч баллистик пуужин амжилттай туршсаны дараа улсын цөмийн хүчин байгуулагдаж дууссан тухай мэдэгдсэн түүний захидал үзэсгэлэнд тавигдсан байна.

Үүнээс гадна, Ким Жөн Ун төрийн эрхэнд гарсны ойг тохиолдуулан улс орон даяар олон тооны цуглаан зохион байгуулжээ. Удирдагчийн ачаар "тус улс өөрийгөө хамгаалах хүчирхэг бие бялдрын хэрэгсэл бүхий бүрэн хэмжээний цэргийн гүрний статустай болсон" гэдгийг  олон тооны цуглаанд оролцогчид цохон тэмдэглэлээ" гэж KCNA мэдээлжээ.

Ким Жөн Ун 1994 оноос хойш БНАСАУ-ыг удирдаж байсан эцэг Ким Жөн Ил нь 2011 оны 12 дугаар сард таалал төгссөний дараа 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нд Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга болсон юм.

Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?