ШАР ӨВС ШАТААСНЫ УЛМААС 80.9 ГА ТАЛБАЙ ГАЛ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ

2022-04-11  

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд гал түймрийн 59, аврах ажиллагааны нэг дуудлага Нийслэлийн онцгой байдлын газар ирсэн байна. Холбогдох алба хаагчид 2022 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 10-нд хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 205 чиглэлд, 160 алба хаагч, 35 автомашинтайгаар хяналт шалгалтыг ногоон бүсийн 81 аманд явуулж, гал түймэр гарч болзошгүй 16 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. Мөн ногоон бүсэд зорчиж байсан 224 автомашин 1140 иргэн, 45 айл өрх, 13 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 300 ширхэг санамж тарааж ажилласан байна.

Түүнчлэн 58 бүсэд өнжмөл өвсний гал түймэр гарчээ. Шар өвс шатаасны улмаас 80.9 га талбай гал түймэрт өртсөн байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?