А24:АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ШРИ ЛАНКИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЧУХАЛ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭЭР БАЙНА

2022-04-11  

Азийн хөгжлийн банкнаас Шри Ланкийн Эрүүл мэндийн яаманд түргэн тусламжийн автомашин, автомашины парк хандивлаж, яамнаас улсын хэмжээнд эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө. Эрүүл мэнд, хоол тэжээл, уугуул анагаах ухааны сайд асан доктор Ражита Сенаратне Азийн хөгжлийн банк тус улсын эрүүл мэндийн салбарыг удаан хугацаанд тууштай дэмжсээр ирсэн ч сүүлийн жилүүдэд засгийн газар энэ салбарыг дэмжих талаар хангалттай ажил хийгээгүйг нэмж хэлэв. Өвчтэй, гачигдалтай хүмүүст Банкны хандив тусламжийн ач холбогдол, амин чухал болохыг онцлон тэмдэглэв. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч ноён Рави Кумудеш өөрийн зүгээс тус улсын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын тулд Засгийн газар татвараас хангалттай мөнгө зарцуулаагүй гэдгийг хэлээд “Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад ямар ч тохиолдолд хүрэлцэхгүй байна” гэв. Гэсэн хэдий ч тэрээр Шри Ланкад эрүүл мэндийн үйлчилгээний хүрээнд бодлого боловсруулах нь эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын тулд олон улсын анхаарлын төвд байгаа дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил урагшилж байна гэж тэр хэлэв.

  • Доктор Ражита Сенаратне – Эрүүл мэнд, хоол тэжээл, уугуул анагаах ухааны сайд асан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэд дарга:

Азийн хөгжлийн банкнаас 25 орчим түргэн тусламжийн машин, 38 давхар кабин хүлээн авсан. Би ажлаа авсанаас хойш нийтдээ ЭМЯ-нд 350 түргэний машин хүлээлгэн өгсөн. Бүгд Герман улсад үйлдвэрлэсэн Бенз, Форд маркийн түргэний машин. Япон улсад үйлдвэрлэсэн түргэн тусламжийн машинуудыг Эрүүл мэндийн яаманд дахин хандивлалаа.

  • Ноён Рави Кумудеш – Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч

Азийн хөгжлийн банк (АХБ)-аас манай улсад хэрэгжиж буй Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах төсөл нь манай улсын эрүүл мэндийн салбарт томоохон ач холбогдол үзүүллээ. Хөтөлбөрийн ихэнх нь эрүүл мэндийн үйлчилгээний ирээдүйн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгддэг. Манай улсын Засгийн газраас эрүүл мэндийн үйлчилгээний татварын зардлаас төсөвлөж буй мөнгө нь эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг хадгалахад огтхон ч хүрэлцэхгүй байна. Үүний зэрэгцээ Шри Ланкад эрүүл мэндийн үйлчилгээний хүрээнд бодлого боловсруулах гэх мэт асуудлууд хөндөгдөж байна. Олон улсын анхаарлын төвд байгаа дэлхийн бусад улс орнуудтай хамт бүхэлдээ урагшлах хэрэгтэй. Шри Ланка бол Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төслөөр олон улсын анхаарал хандуулдаг гол улсуудын нэг юм. Энэ төсөл нь үргэлж эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилготой байдаг. Үүгээр дамжуулан манай улсын эрүүл мэндийн салбарт тодорхой хэлэлцүүлэг, яриа хэлэлцээ өрнөдөг.

  • Доктор Ражита Сенаратне – Эрүүл мэнд, хоол тэжээл, уугуул анагаах ухааны сайд асан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэд дарга

Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд Засгийн газар эрүүл мэндийн салбарыг сайжруулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Тиймээс юу ч хийхгүй байгаа төр, засагт энэ хандив тусламж үзүүлж байгаа нь энэ улсын өвчлөлтэй ард түмэнд үзүүлж буй том үйлчилгээ гэж бодож байна.

  • Ноён Рави Кумудеш - Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч):

Энэ байгууллага болон бусад хэд хэдэн байгууллагууд бидэнд тусалж байна. Ялангуяа манай улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд Азийн хөгжлийн сангийн оруулж буй хувь нэмэр асар их. Анхан шатны тусламж үйлчилгээг бидний санаанд багтамгүй хэмжээнд хүргэж байна. Учир нь манай улсад одоогийн байдлаар халдварт бус өвчинд төдийлөн ач холбогдол өгдөггүй, халдварт өвчинд их анхаардаг. Халдварт бус өвчин. Манай улсын эрүүл мэндийн хамгийн түгээмэл асуудал бол халдварт бус өвчлөл нь улсын хэмжээнд нас баралтын 82%, 83% эзэлж байна. Тиймээс бид эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээгээр дамжуулан халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, таслан зогсоох боломжтой юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?