БНХАУ-Д ӨДӨРТ ХАЛДВАРЫН ХАМГИЙН ОЛОН ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

2022-04-11  

БНХАУ-д өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 27 595 шинэ тохиолдолд илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн халдварын хамгийн олон тохиолдол боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.

Энэ нь өмнөх өдрөөс 15.3 хувиар өссөн тоо бөгөөд долоо хоногийн өмнө бүртгэгдсэн халдварын өсөлтийн динамикаас хоёр дахин давсан үзүүлэлт аж. Ням гарагт бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын дунд 3 602 хүнд халуурах, ханиалгах, бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол үлдсэн 26 411 нь шинж тэмдэггүй тээгчид аж. Шинээр халдвар авсан хүмүүсийн ердөө 86 нь л хилийн чанадаас ирсэн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо Хятадад 242 200-гаас давсан нь дөрөвдүгээр сарын 4-ний өдрийнхтэй харьцуулахад 2.2 дахин өссөн үзүүлэлт юм.

Эмч нарын хяналтад байгаа шинж тэмдэггүй тээгчдийн тоо тус улсад нэмэгдсээр байгаа бөгөөд долоо хоногийн дотор 2.63 дахин нэмэгдэж, 219 800 болжээ. Үүний зэрэгцээ тус улсын эмнэлгүүдэд шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн тоо (долоо хоногт 13 хувиар буурч, 22 300 болсон) цөөрсөөр байна.

Хятадын бүс нутгуудаас коронавирусний хамгийн хүчтэй дэгдэлт Шанхай хотод бүртгэгдсэн бөгөөд эдгэрээгүй хүмүүсийн 80 орчим хувь нь тус хотод халдвар авчээ.

Тус улсад эмчлүүлж буй хүмүүсийн 99 гаруй хувь нь дотооддоо халдвар авсан бол 1 хүрэхгүй хувь нь хилийн чанадаас иржээ. Албан ёсны мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойш эх газрын Хятадад шинж тэмдэггүй тээгчдийг тооцохгүйгээр 165.5 мянган хүн халдвар авч,  4 638 өвчтөн халдварын улмаас нас баржээ.

Хятадад тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Гэсэн хэдий ч халдвар авах эрсдэл өндөртэй бүсүүдийн тоо тогтмол буурч байгаа бөгөөд долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад 36 хувиар буурч, 261 болжээ. Сүүлийн нэг сарын хугацаанд БНХАУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн 31 нэгжийн 30-д нь дотооддоо халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн байна.  

Эх сурвалж: БЭЭЖИН. /TASS/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?