ШАНХАЙ ХОТ БОЛОН ЖИЛИНЬ МУЖИД "КОВИД-19"-ИЙН ХАЛДВАР НЭМЭГДЭЖ БАЙНА

2022-04-12  

БНХАУ-ын Шанхай хот болон Жилинь мужид ковид-19 цар тахлын халдварын тархалт өндөр хэвээр байна.
“Хятадад нэг хоногийн дотор ковид-19 халдварын 25.165 тохиолдол шинээр илэрлээ. Энэ нь нэг өдрийн өмнөхөөс дөрвөн хувиар их. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойших БНХАУ-д нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт аж. Ковид-19 илэрсэн хүмүүсийн ихэнх нь буюу 23.815 нь шинж тэмдэггүй буюу халдвар тээгчид. 1350 хүн ханиалгаж өвдсөн байна. БНХАУ-д шинж тэмдэггүй тээгчдийн тоо 2.7 дахин нэмэгдэж, 174 мянган хүн боллоо” гэж эрүүл мэндийн байгууллагын мэдэгдэлд дурджээ. Мэдээллээс харахад, ковид-19 хамгийн их дэгдэж байгаа хоёр бүс нутаг нь Шанхай хот болон БНХАУ-ын зүүн хойд хэсгийн Жилинь муж байна. Халдвар авсан хүмүүсийн 94 хувь дээрх хот болон мужид хамааралтай. Шанхай хотод ковид-19-ийн халдвар авсан оршин суугчдыг эмчлэхийн тулд 100 гаруй түр эмнэлэг барьжээ. Тэдгээрт 160 гаруй мянган хүнийг эмчилнэ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?