УЛСЫН ХАРЦАГА Н.ЗОЛБОО ӨӨРИЙГ НЬ ДОРОМЖИЛСОН МӨНХ-ЭРДЭНЭД ХАРИУ ИЛГЭЭЛЭЭ...

2022-04-13  

- Төрийн наадмын дэвжээнд 9 жил барилдахдаа хүнд бууж өгч явснаа санахгүй юм. Улс, аймгийн наадамд барилдсан барилдаанууд минь гэрчлэх байх. Ах нь дэмжинэ гээд л 2018 оны хавар Мөнх-Эрдэнэ өөрөө л яриад эхэлсэн. Өөрөөрөө барилдаад цол авчихвал 3 өрөө байр, машин өгнө гэж амалсан. Цолоо авчихаад, амалсан шагналаа өг гэж би түүнээс нэхээгүй. Өөрөө амласан машинаа өгсөн. Хүнд юм өгчихөөд өөр шиг чинь араас нь ингэж доромжилдог хүнийг үзсэнгүй. Шаардлагатай бол машиныг чинь авсан шигээ буцаагаад аваачаад өгье гэж хэлсэндээ, уул нь. Машин өгчихөөд, араас нь намайг яаж ч болно гэж бодсон бол та том андуурч. Олон удаагийн доромжлолыг чинь тэвчсэн шүү гэж сошиалаар Мөнх -Эрдэнэд хариу барилаа. - Золбоо бол найрааны начин. Түүнд би цалин өгч байсан. Цол авахад нь Ланд-200 бэлэглэсэн. Тэр бол хүн чанаргүй... энэ тэр гэж сошиалаар Мөнх-Эрдэнэ ярьсны хариуд Золбоо дээрх постыг орууллаа. Тэр найраа хийж үзээгүй, унаа машин бэлэглэлээ гээд дороижлох эрх байхгүй, олон удаагийн доромжлолыг тэсэхгүй гэдгээ илэрхийллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?