ӨМНӨД АФРИКТ ҮЕРИЙН УЛМААС АМИА АЛДАГСДЫН ТОО 400-Д ХҮРЧЭЭ

2022-04-19  

Өмнөд Африкийн зүүн хэсгийн Квазулу-Натал мужид өнгөрсөн долоо хоногт үер болсны улмаас 443 хүн амиа алдаж, 63 хүн сурагггүй алга болж, эдийн засгийн хохирол ойролцоогоор 380 сая ам.долларт хүрсэн байна.

Натал мужийн захирагч Зикарара хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “17-ны өдрийн урьдчилсан мэдээгээр үерийн улмаас 8329 барилга сүйдэж, 3937 байшин нурж, нийтдээ 13556 айл өрх хохирол амсаад байна. Түүнээс гадна 551 сургуулийн барилга сүйдсэнээс 98 нь ашиглах боломжгүй болсон” гэжээ.

Мөн зарим эмнэлгийн үйл ажиллагаанд нөлөөлж, үерт автсан ихэнх газруудад цахилгаан тасалдаж, зарим газруудад ундны усны хангамжийн хомсдол үүсээд байгаа аж.

Зургаан өдөр дараалан орсон усархаг борооны улмаас үер болж, олон зам, дэд бүтэц усанд автжээ.

Засгийн газрын зүгээс тус мужид онц байдал зарлан, сүүлийн хэдэн өдрийн турш гамшигт нэрвэгдсэн иргэдийг аврахаар ажиллаж байна.  

Эх сурвалж: КЕЙПТАУН. /Sputnik/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?