ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭ, ГЭРЭЭГ ОН ДУУСТАЛ БҮРТГЭЖ СУНГАНА

2022-04-20  

Иргэд газрын гэрчилгээ, гэрээг энэ оны 5 дугаар сарын 1-ний өмнө бүртгүүлж сунгуулна гэсэн мэдээллийн дагуу сүүлийн өдрүүдэд аймаг, нийслэл, дүүргийн Газрын албанд дугаарлаж ачаалал үүссэн. Тэгвэл газрын нөхөн бүрдүүлэлтийн бүртгэлийн хугацааг энэ оныг дуустал сунгах шийдвэрийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас гаргажээ.

Мөн кадастрын мэдээллийн системд нэмэлт хөгжүүлэлтийг гүйцэтгэж иргэн, хуулийн этгээд www.egazar.gov.mn системээс “Өөрийн газраа кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт”-ийг илгээх боломжийг бүрдүүллээ. Энэ нь иргэн, хуулийн этгээдийн нэр дээр эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгосон газрын гэрээ, гэрчилгээ холбогдох материал байгаа бол www.egazar.gov.mn системд бүртгэлтэй эсэхийг шалгаж хэрэв мэдээлэл байхгүй бол цахим хүсэлтээ илгээх юм. Газрын албаны мэргэжилтэн цахим хүсэлтээр ирүүлсэн материалыг хянаж өргөдөл үүсгэн нөхөн бүрдүүлэх зарчмаар мэдээллийн санд бүртгэх боломжийг бүрдүүлээд байна. 

Нөхөн бүрдүүлэлтийн ажлын хүрээнд Монгол Улсын хэмжээнд 68.172 нэгж талбарыг кадастрын мэдээллийн санд бүртгээд байна гэж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас мэдээллээ

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?