ИЛОН МАСК "TWITTER" -ИЙГ ХУДАЛДАН АВАХАД 15 ТЭРБУМ ХҮРТЭЛ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

2022-04-20  

НЬЮ-ЙОРК. /New York Post/. Америкийн бизнес эрхлэгч Илон Маск “Twitter” компанийг худалдаж авахын тулд 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулахад бэлэн байна гэж “New York Post” сонинд бичжээ.

Тус сонинд мэдээлж буйгаар, Маск өөрийн хөрөнгөөс 10-аас 15 тэрбум ам.доллар гаргахад бэлэн байгаа аж. Тэрбээр “Twitter” -ийг хувийн компани болгохоор төлөвлөж байгаа бөгөөд үүний дараа хувьцааг нь зөвхөн хувиараа эсвэл биржээс гадуур зарах, солих боломжтой болно гэж сонинд тэмдэглэжээ. Энэ нь бизнес эрхлэгчийн дөрөвдүгээр сарын эхээр худалдаж авсан компанийн хувьцааны 9.2 хувийн үнэлгээнээс шалтгаалж байгаа бөгөөд одоо 3.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа аж.

Сонины эх сурвалжийн мэдээлснээр, Маск шаардлагатай бол одоо байгаа хувьцаагаараа зээл авч, улмаар хэдэн тэрбум ам.доллар босгож магадгүй байна.

Саяхан “Twitter”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон Маск тус компанийг 41.39 тэрбум ам.доллароор (нэг хувьцааг 54.2 ам.доллар) худалдаж авах санал тавилаа гэж “Reuters” агентлаг дөрөвдүгээр сарын 14-нд мэдээлсэн. Тэрбээр мөн “Twitter”-ийн захирлуудын зөвлөлд орохгүй байхаар шийдсэн нь тодорхой болсон юм.

Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Маск “Twitter” компанийг худалдан авахын тулд бизнесийн түншүүдээ татан оролцуулах боломжийг судалж байна. Харин “Twitter”-ийн захирлуудын зөвлөл хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах төлөвлөгөөг баталжээ.

Эх сурвалж:https://montsame.mn/mn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?