ЯПОН УЛС СТРАТЕГИЙН НӨӨЦӨӨСӨӨ ГАЗРЫН ТОС ГАРГАЖ ЭХЭЛЖЭЭ

2022-04-22  

Япон улс дэлхийн зах зээл дээр нефтийн үнийг тогтворжуулах арга хэмжээний хүрээнд стратегийн нөөцөөсөө газрын тос худалдах тендер зарласан талаар тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Коичи Хагиуда баасан гарагт сэтгүүлчдэд мэдэгдэв.

"Яамнаас өнөөдөр Олон улсын эрчим хүчний агентлагтай (ОУЭХА) хийж буй хамтын ажиллагааны хүрээнд үндэсний нөөцөөс газрын тос худалдах тендер зарлалаа. Гурван хадгалах байгууламжаас нийт 5 сая орчим торх нефть гаргах талаар бид ярьж байна" тэрбээр хэлсэн байна.

Энэ сарын эхээр хэлэлцэн тогтсоны дагуу Япон улс нийтдээ 15 сая торх газрын тос нэмж худалдах ёстой. Японы хувьд энэ нь ОУЭХА-тай байгуулсан гэрээгээр гаргах хамгийн их хэмжээний газрын тос юм.

Дөрөвдүгээр сарын эхээр мэдэгдэж байсанчлан ОУЭХА-ийн гишүүн орнууд нийтдээ 120 сая торх газрын тосыг нөөцөөсөө зах зээлд гаргахаар төлөвлөж байна.

ОУЭХА байгуулагдсан хугацаанд 1991, 2005, 2011 он, мөн 2022 оны гуравдугаар сарын 1-нд ийм шийдвэр гаргаж байжээ. Өнгөрсөн удаад 62.7 сая торх газрын тос зах зээлд гаргасан байна. Япон улс энэ онд нөөцөөсөө 8 сая орчим торх газрын тос гаргаад байна

Эх сурвалж: https://montsame.mn/mn/, /Kyodo/. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?