Ц.САНДАГ-ОЧИР: ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГААС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧДАД ОЛГОДОГ УРАМШУУЛЛЫГ ХЭМНЭЕ

2022-04-27  

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ц.Сандаг-Очир гишүүн санал гаргажээ. 

Тэрбээр "Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэг заалт нэмэх саналтай байна. Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр урамшуулал олгож байгаа.

Үүнийг хэмнэлтийн хуульд нийцүүлж хязгаарлах ёстой гэж үзэж байна. Амжилт гаргасан үед нь нэг удаагийн урамшуулал байж болох юм. Сар бүр насан туршид нь урамшуулал олгодгийг зогсооё. Ийм санал нэмэхийг гишүүд маань дэмжиж өгөөч" гэжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?