УКРАИНЫ АСУУДАЛД ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦВОЛ ПУТИН ХАРИУГ НЬ ШУУРХАЙ ӨГНӨ ГЭЖЭЭ

2022-04-28  

Барууны улс орнууд Украины асуудалд хөндлөнгөөс оролцвол таагүй үр дагавар дагалдах болно гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хэлжээ.

Тэрээр хууль тогтоогчдын зөвлөлийн хуралдааны үеэр "Хэрвээ хэн нэгэн хөндлөнгөөс оролцоод, Орост стратегийн аюул заналхийлэхээр төлөвлөж байгаа бол бид хариу цохилтоо аянга шиг хүчтэй бөгөөд шуурхай өгөх болно. Бидэнд бүх төрлийн зэвсэг байна. Бид зэвсгээ гайхуулаад байхгүй ч шаардлагатай бол ашиглах болно" гэж хэлсэн байна.

Түүнчлэн Путин хоёр сар үргэлжилсэн дайныг дүгнэхдээ "Офицерууд маань даалгавраа баатарлагаар биелүүлж байна. Зорилтоо бүгдийг нь хэрэгжүүлэх болно" гэжээ.

Эх сурвалж: ВВС

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?