НҮБ-ЫН ТЭРГҮҮН УКРАИНД ИЛҮҮ ИХ ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭ АМЛАЖЭЭ

2022-04-29  

КИЕВ. /VOA/. НҮБ Орос, Украины дайныг зогсоохын төлөө үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргаж, Украины ард түмэнд үзүүлэх тусламж дэмжлэгээ нэмэгдүүлнэ гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Киев хотноо айлчлах үеэрээ мэдэгджээ.

“Энэ дайн дуусах ёстой, НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомжийн дагуу энх тайвныг цогцлоох ёстой” гэж А.Гутерреш Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэрээ хэлсэн байна. Хоёр удирдагч Украины нийслэлд 90 минутын турш хэлэлцээ хийжээ.

“НҮБ Украины ард түмэнд үзүүлэх тусламжаа хэрхэн өргөтгөж, хүмүүсийн амь насыг аварч, зовлон зүдгүүрийг нимгэлж, энх тайвныг цогцлоох арга замд бүхий л анхаарлаа хандуулахын тулд миний бие энд ирсэн. Дэлхий нийт та бүхнийг анхаарч, сонсож байгааг, та бүхний тэсвэр тэвчээрийг биширч байгааг Украины ард түмэн мэдээсэй гэж хүсэж байна” гэж НҮБ-ын тэргүүн хэлжээ.

Москвад түрүүлж очсон гэх украинчуудын шүүмжлэлд өртөөд байгаа А.Гутерреш дайны талаарх НҮБ-ын байр суурийг тодорхой илэрхийлсэн байна. Тэрбээр, “Миний бие Москвад байхдаа хэлсэнчлэн, Оросын түрэмгийлэл бол Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, НҮБ-ын дүрмийг зөрчсөн явдал юм” хэмээн цохон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?