Австралиас эргэн ирснээ, өөрийн саналаараа ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа Батзандан мэдэгдлээ. Түүний эргэн ирсэн талаар иргэд янз бүрээр саналаа илэрхийлж байна. Оюун-Эрдэнэ, Хүрэлсүхийг хамгаалах, Засгийн газрыг огцруулах цуглаан жагсаалын урсгалыг өөр тийш залах зорилготой ирлээ гэж зарим нь харж байна. Нөгөө хэсэг нь МАНАН-гийн эсрэг тэмцэхээр ирлээ гэж бичиж байна. Аль аль нь магадгүй. Үнэний ортой байх. Гэхдээ тэр бусдын төлөө гэхээсээ илүүтэйгээр хувийн карьертаа анхаарч буй. Юуны өмнө 2024 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэлдээ орно. АН замаа алдсан энэ үеийн орон зайнд тоглолт хийж, ирэх сонгуулиар сонгогдох бэлтгэлээ базаахаар иржээ.