АН САН СУ ЧИГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗЖЭЭ

2022-05-05  

НЕЙПИДО. /AFP/. Мьянмарын Дээд шүүх тус улсын эрх мэдлээ алдсан удирдагч Аун Сан Су Чигийн давж заалдах гомдлыг лхагва гарагт хүлээн авахаас татгалзжээ. Таван жил хорих ял ногдуулсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан даруйд уг шийдвэр гарсан байна.

Өдгөө 76 настай Аун Сан Су Чи бэлэн мөнгө, 600 мянган ам.долларын үнэ бүхий алтан гулдмай хахуульд авсан зэрэг авлигын 11 хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон тул өнгөрсөн долоо хоногт хорих ял ногдуулжээ. Түүний өмгөөлөгчийн хувьд ялыг “утга учиргүй” гэж үзсэн байна.

Аун Сан Су Чид цэргийнхний эсрэг гаргасан үйлдэл, “COVID-19”-ийн хяналтад авах дүрэм журам болон харилцаа холбооны хуулийг зөрчсөн хэргээр хэдийнээ зургаан жилийн ял оноогоод байсан юм. Түүнийг мөн өөр олон хэрэгт буруутгаж байгаа бөгөөд гэм буруутай болох нь тогтоогдвол 150 гаруй жилийн хорих ял авч магадгүй байна.

Мьянмарын цэргийнхэн өнгөрсөн онд засгийн эрхийг авснаас хойш Аун Сан Су Чи гэрийн хорионд оржээ. 2021 оны хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт гарснаас хойш тус улсад цэргийн дэглэмийг эсэргүүцсэн өргөн хүрээтэй жагсаал үргэлжилсээр байна. Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны мэдээлснээр, цэргийнхэн хүч хэрэглэсний улмаас 1800 гаруй иргэн амиа алдаж, 10 мянга гаруй хүн баривчлагдаж, буруутгагдаж, ял сонсжээ. 

Эх сурвалж: https://montsame.mn/mn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?