Улс төрийн аль нэг хүчин дангаараа засгаа бүрдүүлэх нь улс орны хөгжилд маш нөлөөтэй гэдгийг сүүлийн хэдэн жил харлаа. Засгийг дангаараа бүрдүүлэх хэмжээний суудал авахгүй юм бол олонх болно гэдэг хүндрэлтэй юм.
Олон намтай зөвшилцөж, зөвшилцлийн засгийн газар байгуулах нь, зөвшилцлийн замаараа явахгүй бол, гацаанд яаж ордгийг бид бүгдээрээ тууллаа гэж УИХ-ын гишүүн Д.Арвин дүгнэж байна. Олонх болсон Ардчилсан Нам маш их буулт хийж, аль болох зөвшилцлийн зарчмаа барихыг хичээсэн. Өнгөрсөн 4 жилийн жишээгээр харахад, саад бэрхшээл маш их тохиолдсон. МАН-ынхан Засгийг ажил хийлгэлгүй удаа дараа гацаасан. Тэгэхээр нь, ажлаа болоод МАН-ыг засагт урьж оруулсан ч эерэг үр дүн гараагүй. Тэгэхээр сонголт эрээвэр хураавар байх нь оновчгүй юм гэж тэр хэвлэлд ярилцлага өгөхдөө онцоллоо.
Цаг алдахгүйгээр улс орноо хөгжүүлье гэвэл, улс төрийн аль нэг нам нь дангаараа засгийн газраа байгуулах хэмжээний суудал авах шаардлагатай нь харагдлаа гэж туршлагатай улс төрч Арвин үзэж байна. Аль нэг улс төрийн нам нь энгийн олонх биш, давамгай олонх болж, засгийн газрыг дангаараа байгуулах чадамжтай болоосой гэж тэр хүсэж хүлээж байна.
Ц.ОТГОНБАЯР