Б.ТЭМҮҮЛЭН ХҮҮ ЭМЧИЛГЭЭГЭЭ ХИЙЛГЭХЭЭР ТУРК УЛСЫГ ЗОРИЛОО

2022-05-05  

"Цусны цагаан эсийн хорт хавдар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардал 100 хувь бүрдэж бүрэн эмчлүүлээд ирэх боломжтой болсон талаар түүний аав Н.Батзул мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр /2022.05.05/ Б.Тэмүүлэн хүү эмчилгээгээ хийлгэхээр гэр бүлийн хамтаар турк улсыг зорилоо.

Эргэн сануулэхэд, хүүгийн хувьд 2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хавдар гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан боловч хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон. Ингэхдээ тус хагалгааг нь Монголд хийх боломжгүй. Турк улсад хийлгэхэд 520 сая төгрөг шаардлагатай байсан бөгөөд хүүгийн эмчилгээнд нийт 570 сая төгрөг цугласан юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?