БНАСАУ-Д ӨДӨӨН ХАТГАЛГАА ЗОГСООЖ, ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХИЙГ УРИАЛЖЭЭ

2022-05-05  

ВАШИНГТОН. /Yonhap/. БНАСАУ Зүүн тэнгис рүү баллистик пуужин харваснаас хэдэн цагийн дараа АНУ өдөөн хатгалгаа зогсоож, яриа хэлэлцээ хийхийг Пёньянд уриалжээ.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мөн БНАСАУ-ын сүүлд явуулсан туршилтыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хэмээн зэмлэн буруушаасан байна.

“АНУ БНАСАУ-ын баллистик пуужингийн туршилтыг зэмлэн буруушааж байна” гэж хэвлэлийн төлөөлөгч “Yonhap” агентлагт цахим шуудангаар мэдээлжээ.

“БНАСАУ-ын сүүлд явуулсан тив алгасагч баллистик пуужингийн дор хаяж гурван туршилтын нэгэн адил энэ нь Аюулгүйн Зөвлөлийн олон тогтоолыг илт зөрчиж, БНАСАУ-ын үй олноор хөнөөх зэвсгүүд, баллистик пуужингийн хөтөлбөрүүд нь хөрш орнууддаа төдийгүй бүс нутагт бүхэлд нь аюул занал учруулж байгааг харуулж байна” гэж төлөөлөгч хэлсэн байна.

БНАСАУ энэ он гарсаар 14 дэх удаагаа пуужин харваж байгаа нь энэ бөгөөд нэгдүгээр сард долоон удаа пуужин харвасан нь нэг сард хамгийн олон туршилт явуулсан тохиолдол болжээ.

“Цаашид өдөөн хатгалга хийхээс зайлсхийж, тогтвортой, бодитой яриа хэлэлцээ хийхийг бид БНАСАУ-д олон улсын хамтын нийгэмлэгийн хамтаар уриалж байна” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?