​УЛААН ХООЛОЙ БОЛОН ХОШНОГО НЬ БИТҮҮ ХҮҮХЭД ОЛНООР ТӨРӨХ БОЛЖЭЭ

2022-05-09  

 Нялх хүүхэд тэвэрсэн нэгэн охин зам дагуу гар өргөн зогсох нь харагдлаа . Охинтой, бас нялх үртэй хүний хувьд охинтойгоо ижил санаж, унаандаа суулгалаа. Эмнэлэгт үзүүлчихээд гэр лүүгээ харьж буй аж. 6-7 сар орчимтой тэр хүү нь бага зэрэг уйлагнана. Хүүхдийг өхөөрдөж, халуунд ам нь цангаа юу гэтэл, - Хүү маань маргааш хагалгаанд орох юм. Төрөлхийн улаан хоолой, хошного нь битүү төрсөн. Хожуу мэдсэн. Улаан хоолойг нь нээж эмчилсэн. Өсөх тутам дахин хагалгаа хийх шаардлагатай болдог юм байна. Харин хошногыг нь маргааш нээнэ гэв. Би үүнийг сонсоод машид цочирдлоо. Яагаад ийм төрдөг билээ. Дуулаагүй юм байна гэвэл, - Сүүлийн үед ийм гажигтай хүүхэд олноор төрөх болсон. Агаарын бохирдолтой холбоотой гэж тайлбарладаг. Мөн төрөхийн өмнө эх нь элдэв антибиотек хэрэглэвэл нөлөөлдөг гэж эмч нар тайлбарласан. Би төрөхийн өмнө ханиад хүрээд эм уусан. Түүний нөлөө байхгүй гэж бодож байна. Хүү маань гэдсээрээ бааж буй гэж тэр охин гуниглангуй хэллээ. Ийм яриа тэр охин, бидний дунд өрнөөд өнгөрлөө. Охиныг гэр лүү нь дөхүүлээд буулгалаа. Хагалгаанд нь амжилт хүслээ. Нялх хүүг өвчнөөсөө , залуу эхийг сэтгэлийн зовлонгоосоо түргэн салахыг ерөөлөө. Шинэ шинэ юм сонсогдох юм. Тэр нь голдуу дарамт дагуулах ийм нийгэмд бид амьдарч байна. Монгол хүний эрүүл мэндлэх, эрүүл өсөх, эрүүл амьдрах Үндсэн хуулиар баталгаажсан эрх цаасан дээр л үлджээ. Одоо Үндсэн хууль , энэ тэр ч яамай. Хагалгаа амжилттай болж, нялх хүү түргэн эдгэх болтугай!

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?