ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ХЭНД ХАМААТАЙ БАЙХ ВЭ?

2022-05-11  

Монгол Улс ардчилсан шинэ тогтолцоонд шилжээд байх үед буюу 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан билээ.

Уг Үндсэн хуулийн гол зорилго нь ардчилсан нийгэмд шилжих, хүний эрхийг гуйвалтгүйгээр хамгаалах, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх чиг шугамыг баримтласан агуулгатай гэж болно. Эдгээр зорилтыг шинэ Үндсэн хуулийн оршилд “Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл, иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж багцлан тодорхойлсон нь бий. Энэ зорилгын дагуу монголчууд бид 30 жил замналаа. Энэ түүхээ бид өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харах юм бол ололт амжилт ч бий. Бас алдаа оноо ч багагүй байсан гэж болно. Үүнээс үзэхэд Үндсэн хуулийн үзэл санаа хангалттай хэрэгжсэнгүй гэсэн үг хэлүүлэх гээд байна л даа.
Тодруулан хэлэх юм бол урьд нь нэмэлт, өөрчлөлт оруулаад амжсан өнөөдөр мөрдөгдөж байгаа эцэг хуулийн маань тогтвортой үйлчлэх болоод улс төрийн хүрээнд зохицуулах чадвар, төр, засгийн эрх баригчдын дур зоргоороо авирлах боломжийг хязгаарлах зэрэг шалгуураар авч үзэхэд алдаа дутагдал байсаар иржээ гэж хэлэхэд буруудахгүй юм. Энэ нь төр, засгийнхан болон зарим нөхдийн хэлж байгаагаар Үндсэн хуульд дахин өөрчлөлт хийх шаардлага байгаа бололтой.
Үүнийг Үндсэн хуулийг боловсруулахдаа бүхнийг буруу гүйцэд харж, судалж чадаагүй гэж хэлэхгүй л дээ. Гагцхүү улс орны нийгэм, эдийн засаг, улс төр дэх өөрчлөлтөөс хамаарч алив хуулийн зарим үзэл санаа, заалт цаг үедээ тохирохгүй байдал ажиглагдаж байгаатай адилтган үзэж болох ажээ.
Тухайлбал, шинэ Үндсэн хууль үйлчилсэн 30 жилд төрийн эрх мэдэл, түүний тэнцлийг хангах, улс төрөөс хараат бус мэргэшсэн албыг бэхжүүлэх,  бүхий шатанд хариуцлага сахилгатай шударга байдал тогтоох, түүнийг бүрэн төгс хэрэгжүүлэх тал дээр шуудхан хэлэхэд учир дутагдалтай байгааг хэлж болно. Тэр бүхнийг цэгнэж бодохгүй байхын ч арга алга байна. Яагаад гэвэл хаа сайгүй шударга ёс алдагддаг. Хариуцлага сахилга батын зөрчил, авлига хээл хахуулийг таслан зогсоож чадахгүй байгаа юм. Энэ нь улс төр түүнийг бүрдүүлж байгаа улс төрийн намууд төлөвшөөгүйтэй холбоотой гэдгийг ярьж хэлэлцдэг ч хуулиа биелүүлэх тал нь муу байна л даа.
Үндсэн хууль нь түр зуурын юм уу хэсэг хугацааны хөтөлбөр биш. Ард түмний нэгэнтээ сонгон авсан зам болох нийгмийн дотоод тогтолцоог үндсээр нь зангидсан, зүйл бүр нь авцалдаатай эх хууль. Түүнээс аль нэг судсыг тасалбал бусад сүлжээндээ доголдол бий болдог. Энэ өнгө төрхийг тэр жилийн дордуулсан долоон өөрчлөлт харуулсан тухай судлаачид хэлдэг.
Энэ анхааруулга нь Үндсэн хуулийн асуудалд алсын хараа муутай түргэн шуурхай хандаж болохгүй гэдгийг сануулсан хэрэг.
Урьд нь гурван парламент дамжин ярьсаар 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан удаатай. Гэтэл одоо дахин өөрчлөхгүй бол болохгүй гэцгээж байна. Хийх өөрчлөлтийн гол бай нь улс төрд чиглэж буй гэж ч болно байх.
Хамгийн гол юм улс төрийн тогтолцоог алдагдуулж байгаа нэг хүчин зүйл болсон улс төрийн сонгууль юм.
Иймээс төрд шалгарсан шилдэг хүмүүсийг гаргаж ирж чадаагүйгээс төр, засгийн төлөвшил хангалтгүй байгаа нь үнэн. Өмнө хийсэн нэг өөрчлөлт бол Засгийн газар, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн явдал байсан.  Гэтэл баримт хэлэхэд Засгийн газраас оруулж ирсэн жил жилийн төсвийн төслийг Улсын их хурлынхан самарч танигдахгүй болтол нь өөрчилж их алдагдалтай болгон баталдаг явдал давтагдаж ирсэн шүү дээ. Үүнийг Үндсэн хуулийн алдаа биш нэг талаас УИХ, Засгийн газрын ажлын уялдаа холбоо нөгөө талаас түшээдийн чанар чансаатай л холбож үзэх асуудал байх. Мөн Үндсэн хуульдаа шударга ёсыг эрхэмлэнэ гэж заасан байтал худал хуурмагийн  бай болох, авлигад идэгдэх явдал төрийн болон гүйцэтгэх албаныхны дунд байсаар байна.
Иймээс Үндсэн хуулийн өөрчлөлт хийх юм бол эндээс эхлэх нь зөв болов уу. Ер нь бол малаа хариулаад явж байгаа малчид, суурь машин ажиллуулдаг ажилчинд, юм бүтээх хийх гэж чармайн яваа жирийн бизнесмэнд хамааралтай өөрчлөлтийг нийгмийн амьдрал шаардаагүй л дээ.
Хэрэв Үндсэн хуульдаа гар хүрэх гэж байгаа юм бол олон түмнийхээ санал бодолд түшиглэн асуудалд алсын хараатай хандах нь чухлыг бидний гурван аравны амьдрал харууллаа. Зөвхөн өөрчлөхийн төлөө биш зөв зүйтэй замыг нь сонгох нь зүйтэй болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Д.ЦЭРЭННАДМИД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?