БНАСАУ АНХНЫ КОРОНАВИРУСЫН ТОХИОЛДОЛ ИЛЭРСНИЙГ ЗАРЛАЖ УЛСЫН ХЭМЖЭЭНД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЛАА

2022-05-12  

News 9

Ким Жон Ун УОК-ын дарга нартай уулзалт хийж байгаа нь.

 

-Хойд Солонгос улс нь Коронавирусын анхны тохиолдол илэрснээр улсын хэмжээнд онц байдал зарлаж  Лидер Ким Жон Ун цар тахлын эсрэг богино хугацаанд хурдан арга хэмжээ авна гэж амлалт өгөв.

Тус улсын хэвлэл мэдээлэл өнгөрсөн Пүрэв гарагт өндөр хурдацтай тархдаг ОМИКРОН BA.2 хувилбарыг улсын нийслэл Пёньян хотод бүртгэн авчээ.

Дэлхий дахинд Коронавирус дэгдсэнээс хойш  2020 оны 2-р сараас эхлэн БНАСАУ онц байдал зарлан тусгаарлалтад бүтэн хоёр жил байсан гэж KCNA хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллээ.

Пёньян хотын иргэд Омикрон хувилбарт өртсөн гэж мэдэгдсэн ч халдварын эх үүсвэр нийт тохиолдлын тоо тодорхойгүй хэвээр байна. 

Хойд Солонгос нь бүтэн хоёр жилийн дараа анхны тохиолдлыг бүртгэж авсан нь эрүүл мэндийн систем муу, огт вакцин хийлгээгүй 25 сая хүн амтай улсын хувьд маш ноцтой асуудал болоод байгаа юм.

НҮБ Ковакс хөтөлбөрийн дагуу вакцин түгээхийг хүссэн ч Хойд Солонгос улс нь “Олон улсын хяналтан дор үйл ажиллагаагаа явуулах ёстой гэсэн шаардлага”-аас болж татгалзсан юм.

Цөмийн зэвсэг, Баллистик пуужингын хөтөлбөр, Олон арван жилийн буруу менежмэнт, олон улсын хориг арга хэмжээний улмаас аль хэдийн хохиролд автаад буй тус улсад энэхүү цар тахал нь онц ноцтой хохирол учруулах нь гарцаагүй болоод байна.

Энэ жилийн 1 сард БНХАУ-тай хиллэдэг Дандон хотын төмөр замыг нээсэн боловч БНХАУ цар тахлын шинэ давалгаанаас болж хилээ хаагаад байгаа юм.

Б.Пүрэвдорж

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?