ЭРДЭМТЭД МАНАЙ ГАЛАКТИКИЙН ТӨВ ДЭХ ХАР НҮХНИЙ АНХНЫ ЗУРГИЙГ НИЙТЭЛЖЭЭ

2022-05-13  

"Event Horizon Telescope (EHT) Collaboration" судалгааны багийн эрдэмтэд манай Сүүн зам галактикийн төвд орших хэт хүнд масстай хар нүхний анхны зургийг нийтэлжээ.

"Энэ зураг бол манай галактикийн яг төвд орших аварга том биетийг харах удаан хүлээсэн боломж юм" гэж шинжээчид бичсэн байна. 

Одод тойрон эргэдэг, Сүүн замын төв дэх объект нь хар нүх гэдгийг харж мэдрэх анхны шууд нотолгоо нь энэ зураг болжээ.

Хар нүх нь таг харанхуй тул харагдахгүй гэж мэргэжилтнүүд тайлбарлав. Гэсэн хэдий ч түүний эргэн тойронд гэрэлтдэг хий байдаг бөгөөд EHT Нарнаас дөрвөн сая дахин хүнд хар нүхний таталцлын нөлөөгөөр муруйж буй гэрлийг бүртгэжээ.

Энэхүү хар нүх нь Дэлхийгээс 27 000 гэрлийн жилийн зайд оршдог байна. Зургийг нь авахын тулд эрдэмтэд найман радио телескопыг нэг виртуал дуран болгон ажиллуулжээ.

Эх сурвалж:Монцамэ,  МОСКВА. /RIA Novosti/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?