БНХАУ-Д 132 ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН АГААРЫН ОСЛЫГ САНААТАЙ ҮЙЛДСЭН БАЙЖ МАГАДГҮЙ

2022-05-18  

БНХАУ-ын иргэний агаарын тээврийн “China Eastern Airlines” компанийн нисэх онгоц өнгөрсөн гуравдугаар сард 132 хүний аминд хүрсэн ослыг хэн нэгэн санаатайгаар үйлдсэн гэж дүгнэхэд  хүрчээ.

АНУ-ын шинжээчид үзэж байгаагаар нисгэгчдийн бүхээгт байрлах хар хайрцагыг санаатай авсан нь Боинг 737-800 онгоцыг санаатайгаар сүйрэлд хүргэсэн гэж үзэх шалтгаан болсон байна.

Нэрээ нууцалсан иргэн: “Нисэх бүхээгт буй нэгэн хүний заавраар ослыг үйлдсэн” гэж хэлжээ.

Онгоц нь  7000 метрээс дээш өндөрт гарсны дараа өндрөө барин удаан хугацаанд нисдэг бол ердөө ганцхан минутын дараа Гуанси мужийн Вүжоу хотын нутаг дэвсгэр дээр осолдсон юм.

Энэхүү ослыг БНХАУ-ын мөрдөн байцаагчид шалгаж байгаа бол онгоц АНУ-д үйлдвэрлэгдсэн тул АНУ-ын албаны хүмүүс хамтран шалгаж байгаа юм.

Осолд орсон нисэх онгоцны загвар болох “Боинг 737-MAX” загвар нь 2018, 2019 онуудад мөн ноцтой осол гаргаж байсан ч энэхүү  загварын засвар үйлчилгээ дэлхий даяар өдөр болгон хийгддэг, эрэлт ихтэй байдаг учраас өнөөдрийг хүртэл ашигласаар байна.

БНХАУ-ын эрх баригчид осолд орсон онгоц нь механик болон нислэгийн удирдлагад ямар нэгэн асуудал гарсан гэж АНУ-ын үйлдвэрлэгчдэд одоохондоо мэдэгдээгүй байна.

Харин “China Eastern Airlines” компанийн удирдлагууд нь осолд орсон онгоцны хоёр нисгэгч нь эрүүл мэндийн болон ар гэрийн, санхүүгийн асуудал байгаагүй. Осол болох үед нисэх онгоцноос төв удирдлагатай аюулын дохио, хариу өгөөгүй учраас бид холбогдож чадаагүй гэж мэдээлжээ.

Харин бусад эх сурвалжийн мэдээлж буйгаар үйлдвэрлэгчид “Боинг 737-МАХ”  загварын  хоёр сэнсийг шинэчилж дээшлүүлснээс болж дээш хөөрөх үед онгоцны хамар хэт дээш болж байгааг хэвийн нөхцөлд аваачихын тулд авто программ суулгажээ. Харин энэхүү шинэчлэлтийн давуу болон сул талыг нисгэгчиддээ бүрэн сургалтыг ороогүй байна. Онгоц дээш хөөрөх бүрт программ онгоцны хамар хэт өндөр байгааг автоматаар хүлээн авч онгоцны их биеийг доош нь татсаар байсан байна. Харин нисгэгчид нисэх удирдлагаараа улам дээш нь чиглүүлсээр байгаад эцэс сүүлд нь нисэх удирдлага нь жолоогүй болж программ онгоцны хамрыг эгц доош нь чиглүүлж осолдсоор байна гэж мэдээлж байна.

China Eastern Airlines Boeing 737 Was Plunging at 350MPH in Moments Before  Crash

Эх сурвалж: The guardians, VOX, Xinhua

Б.Пүрэвдорж

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?