МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ТОП-100 ААН ТОДОРЛОО

2022-05-23  

Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өнөөдөр Засгийн газар, МҮХАҮТ-аас уламжлал ёсоор хамтран танилцууллаа.

КОВИД-19 цар тахал үргэлжилсэн 2021 онд аж ахуйн нэгжүүд 11.3 их наяд төгрөгийн татварын орлого төсөвт төвлөрүүлсний 5.3 их наяд буюу 47 хувийг нь ТОП-100 аж ахуйн нэгж бүрдүүлжээ.

ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг бөгөөд Монгол Улсын 2021 оны ТОП 100 ААН-ийг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ дахин тэргүүллээ. Өнгөрсөн дөрвөн жилд гуравт бичигдэж байсан "Оюу Толгой" компани энэ жил нэг байр урагшилж, ТОП-100 аж ахуйн нэгжийн хоёрт бичигдсэн бол "Эрдэнэс Тавантолгой" компани нэг байр ухарч, гуравт бичигдсэн байна.

Мэдээллийн эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

2021 ОНЫ ТОП АРВАН КОМПАНИ

1. "Эрдэнэт үйлдвэр"
2. "Оюу толгой" ХХК
3. "Эрдэнэс таван толгой" ХК
4. ХААН банк
5. Голомт банк
6. УБТЗ
7. ХХБ
8. Төрийн банк
9.НИК
10. “Энержи ресурс”

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?