Ж.БАЙДЕН КОЛУМБИЙГ НАТО-ГООС ГАДУУРХ АНУ-ЫН ГОЛ ХОЛБООТНУУДЫН ТООНД ОРУУЛЛАА

2022-05-24  

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НАТО-гоос гадуурх АНУ-ын гол холбоотон улсын статусыг Колумбид албан ёсоор олгосон талаар Цагаан ордон мэдээлжээ.  

“Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд би Колумби улсыг НАТО-гоос гадуурх АНУ-ын гол холбоотнуудын тоонд орууллаа” гэж Вашингтоны засаг захиргааны тэргүүний санамж бичиг дурдсан байна. 

Колумбид дээрх статусыг олгохоор төлөвлөж байгаагаа Ж.Байден гуравдугаар сард зарласан юм.

Төрийн Департаментын цахим хуудсанд тэмдэглэснээр, энэхүү статус нь хоёр улсын нягт харилцааг илтгэх бөгөөд "Вашингтоны гадаад түншүүдэд батлан ​​хамгаалахын худалдаа, аюулгүй байдлын хамтын ажиллагаанд тодорхой давуу талыг олгодог" боловч НАТО-гоос гадуурх гол түншүүдийнх нь тоонд орсон аль нэг улсын өмнө АНУ "аюулгүй байдлын чиглэлээр ямар ч үүрэг хүлээхгүй байна". Одоогийн байдлаар НАТО-гоос гадуурх АНУ-ын гол холбоотон улсын статусыг 20 орчим улс эзэмшиж байна.

ВАШИНГТОН. /RT/., МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
юм болгон холбоотох байх албагүй:Өгөр ШОУЧИН өвгөн тэнд тэнд очиод жаахан тал үзүүлбэл холбоотон л гэх.Яг үнэндээ холбоотон гэхэд хэцүү ш дээ. 2022-06-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?