ХЯТАД УЛС АНХ УДАА ХОЁР ТОЛГОЙТОЙ ЛУУ БОЛЛОО...

2022-05-24  

No description available.

Хятад улсын төрийн тэргүүн- Хятадын дарга Си Жин Пин болон Хятад улсын Засгийн газрын тэргүүн - ерөнхий сайд Ли Көцян нарын хооронд эрх мэдлийн томоохон зөрчил үүслээ хэмээн сүүлийн сард мэдээлэх боллоо. Энэ онд зохиогдох Хятадын Коммунист Намын Их Хурлаар ирэх он жилүүдэд Хятад улсыг энэ хоёр эрхмийн хэн нь удирдахыг тодруулах юм. Си Жин Пин эрх мэдлээсээ буухыг хүсэхгүй байна. Тэрбээр Хятадын удирдагч төрийн тэргүүнд хоёр удаа л сонгогддог уламжлалыг эвдэж, бүх насаараа сонгогдох хууль эрх зүйн нөхцөлөө бүрдүүлсэн. Тэгснээрээ Хятад улсын дээд удирдлагын шинэ цус сэлбэлтийг зогсоож, Путин", Назарбаев нарын адил " хаан" суудалд залрахын эхлэлийг тавьсан. Тэрбээр сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчдын тоонд зүй ёсоор нэрлэгдэх болсон ч Хятад улс түүнийг авч хаяхыг зэхэж байна. Энэ онд болох ХКН-ын 20 дугаар их хурлаар тэр дахин сонгогдохын төлөө ажиллаж, хятад хүн бүрийн унших өврийн улаан номыг ч хэвлүүлж, түгээжээ. Гэвч дэлхий дахинд үүссэн шинэ нөхцөл , Орос- АНУ-ын хурцадмал байдал нь Хятад улсад нөлөөлөх болжээ. Эдийн засгийн бодлогыг дэмжсэн ерөнхий сайд Ли Көцяныг далдуур АНУ дэмжиж буй бол нэг хүний улс төрийн ноёрхлыг тогтоохыг баримталсан Си Жин Пинийг Орос улс түшиж буйг олон улсын тоймчид онцлон цохох боллоо. Нэг хүний удирдлага дор, зангидсан гар шиг явж ирсэн Хятадын улс төрд өөрчлөлтийн салхи сэвэлзэж эхэлсэн байна. Си Жин Пингийн дангаар ноёрхлын есөн жилд эрх мэдэл нь ор нэр төдий байсан ерөнхий сайд Ли Көцянг " амилж " эхэлжээ. Тэрбээр маск зүүлгүйгээр олон нийттэй уулзаж, Си Жин Пингийн сүр бадруулж буй ковидыг үл тоомсорлолоо. Цаад утгаараа Си Жин Пиний үгийг дагагч биш гэдгээ ил тодоор илэрхийлж амжлаа. Мөн Си Жин Пинг нэр заан шүүмжлээгүй ч, авлига, хээл хахуулийг устгах , ялангуяа эдийн засгийг сэргээн босгох арга хэмжээний талаар болон зах зээлийн механизмд тууштай хандах, татварын дарамтыг бууруулах, жижиг, дунд компаниудыг дэмжих, ажлын байр бий болгох тухай илтгэл тавилаа. Энэ нь Си Жин Пингийн өнөөгийн бодлогыг шүүмжилсэнтэй агаар нэг юм. Си Жин Пингийн алдаатай бодлогын улмаас Хятадын бизнесийн төв болох Шанхай хот " нурсан". Өөрийн өрсөлдөгчдийг авилга нэрээр толгой дараалан нухчин дарсан. Чөлөөт бие даасан үзэл бодлыг тэвчиж чадахаа ч больсон. Тэрбээр Алибаба-гийн үүсгэн байгуулагч Жак Маг өөртөө шүүмжлэлтэй хандлаа гэдэг утгаар нь " машиндсан". Тэр айдас хүйдэс, хүчирхийллийг тунхаглаж эхэлсэн нь Хятадын дэвшилтэт нийгмийн дургүйцлийг төрүүлж эхэлсэн. Тиймээс түүнээс салбал энэ айдас түгшүүрээсээ сална гэж үзэж байна. Энэ асуудлыг шийдэх, эцсийн цэгийг хатгах үүргийг Хятадын Коммунист Намын 20 Их Хурлын төлөөлөгчид шийдэх нь.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зүүд:Энэ бол Америкийн мөрөөдөл зүүд л юм даа.Мөрөөдөөд цаг зав зарж төнгө үрээд ч яах билээ дээ кккм 2022-06-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?