" ХААН БАНК" ТОП 100 ААН-ИЙН ТОП-4-Д ЭРЭМБЛЭГДЛЭЭ

2022-05-25  

No description available.

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтад "ХААН" банк дөрөвдүгээр байранд тав дахь жилдээ эрэмблэгдсэн байна. Сүүлийн 20 жил үргэлжилж буй энэхүү нэр хүндтэй шалгаруулалтанд ХААН Банк 2021 онд нийт 227.8 тэрбум төгрөгийг татварт төлж, дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улсын төсвийн орлого бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажилласан байна. “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулахдаа ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг. Мөн харьяа яам, холбогдох төр засгийн байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн энэхүү нэр хүндтэй шагналыг олгож ирснээ Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин уг ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцолсон. Сүүлийн таван жил дараалан топ дөрөвт эрэмблэгдсэн ХААН банкны шагналыг Монгол улсын ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гардуулсан. Тэрбээр уг шагналыг гардуулахдаа:- Улсын татварын орлогын дийлэнхийг нуруундаа үүрдэг эдгээр 100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэмээн тодорхойлсон. Шагналыг гардан авсан "Хаан" банкны төлөөлөгч :- Бид цар тахлын хоёр жилд харилцагчдадаа банк санхүүгийн үйлчилгээг зайнаас, цахимаар хурдан шуурхай авах боломжийг бүрдүүлж, цахим шилжилтийг түүчээлэн ажиллалаа. Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжин, цар тахлын хүнд үеийг хамтдаа даван туулахыг зорилоо. Түүнчлэн банкны үйлчилгээг шуурхай хүргэх, харилцагчийн үйлчилгээг өндөр түвшинд гаргах чиглэлд шат дараалсан ажлуудыг хийж, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж буй бөгөөд олон нийтийн санхүүгийн боловсрол, нийгмийн сайн сайханд чиглэсэн цогц төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бусдадаа үлгэр дуурайл болж чадсан нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт болсон гэж үзэж байна. ХААН Банк энэ оны эхээр брэндийн шинэчлэл хийж, алсын хараа, эрхэм зорилгоо шинэчилсэн төдийгүй хамгийн ойр, хүртээмжтэй банк байгаад зогсохгүй санхүүгийн аяллын алхам бүрд нь харилцагчид, ажилтнуудтайгаа хамтдаа өсөж хөгжих, илүү сайханд тэмүүлэх, бодит өөрчлөлтүүдийг бий болгохоор зорьж буй билээ. ХААН Банканд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчид, түншүүддээ баярлалаа гэж үгээ өндөрлөлөө.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?