БНХАУ-ЫН ХОЁР ХОТРУУ НИСЛЭГ ҮЙЛДДЭГ БОЛНО

2022-05-25  

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ирэх сарын 1-нээс эхлэн долоо хоногт нэг удаа БНХАУ-ын Гуанжоу, Хөх хот руу нислэг үйлддэг болохоор шийдвэрлэжээ.

Энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдээлэхдээ, "Цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 27-нд хоёр улс нислэгээ түр зогсоосон. Улмаар өнгөрсөн хугацаанд хоёр тал хэлэцээ хийсний үндсэн дээр Шанхай, Бээжингээс бусад хот руу 7 хоногт нэг удаа шууд нислэг үйлдэх боломжтой гэдгийг БНХАУ-ын талаас мэдэгдсэн. Уг асуудлыг Засгийн газар өнөөдөр хэлэлцээд МИАТ компани Гуанжоу руу, Аэро Монголиа компани Хөх хот руу долоо нислэг үйлддэг болохоор шийдвэрлэлээ. Ингэхдээ нэг долоо хоногт Монголын компаниуд, дараа долоо хоногт нь БНХАУ-ын компаниуд нислэг үйлдэнэ" гэлээ.

Энэ хүрээнд ГХЯ-наас БНХАУ-тай дипломат шугамаар хэлэлцээ хийж, коронавирусний халдвараас сэргийлэх журам, тусгаарлалтын горимыг тодорхойлж, ирэх сарын 1-нээс өмнө иргэдэд дэлгэрэнгүй мэдээлнэ гэдгийг мөн онцолсон юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?