Х.Баянмөнх аваргын охин, хүргэн хоёр нь УИХ-д нэр дэвшсэн нь сонирхол татсан. Дархан аварга А.Сүхбатын хувьд нэр дэвшинэ гэдэг нь шинэ мэдээ биш байсан. Харин аль намаас вэ?, алийг нь сонгох вэ? гэдгийг л ярилцаж байсан.
Харин Баянмөнх аваргын охин Сүрэнжавын хувьд цоо шинэ мэдээлэл байсан. Түүнийг дэвшсэн хойно нь, нэрийг нь татуулж, Гүйцэтгэх хороогоор шийдвэрээ баталгаажуулсан С.Отгонбаяр намдаа нөлөөтэй байгаагаа харуулж чадлаа. Эрчим хүчний зохицуулах төвийн дарга С.Отгонбаяр намынхаа нэг эмэгтэй квотыг булаасан тул, өөр тойрогт нэг эрэгтэй нэр дэвшигчийг хөдөлгөх шаардлага гарсан. Түүний дагуу Өвөрхангайд нэр дэвшигч Ч.Даваабаярыг бизнес эрхлэгч Д.Жаргалаар сольсон байна.
Л.ГАНТУЯА