2024 ОНД МАН ТӨР, ЗАСГИЙН ЭРХИЙГ ДАХИН БАРИНА

2022-05-26  

У.Хүрэлсүх: МАН-ын 100 жил тэр чигээрээ Монгол Улсын түүх билээ | News.MN

 Хоёрхон жилийн өмнө гар хүрсэн Үндсэн хуулиндаа МАН дахин өөрчлөлт хийхээр завдаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар ямар үр дүнг МАН хүлээж байна вэ? гэвээс: -Нэгдүгээрт: Сонгуулийн хуулийг өөрчлөх -Хоёрдугаарт: Нутаг дэвсгэр, хүн амын тоонд дүйцүүлэх гэдэг заалтыг ашиглан УИХ-ын гишүүдийн тоог өсгөх - Гуравдугаарт: Монгол улсын ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгож ирсэн уламжлалыг таслан зогсоож, энэ эрх мэдлийг УИХ-д шилжүүлэх Ийм л гурван зүйлийн өөрчлөлтийг хийхээр зэхэж байна. УИХ-д суудалтай болон " гудамжны " улс төрийн жижиг намын дарга нарыг оролцуулсан семинарыг хэд хэдэн удаа хийснээ хангалттай судалгаа гэж үзсэн байна. АН-ын зүгээс гаргасан сонгуулийн мажоритар тогтолцоог халах дээр Улс төрийн намууд үндсэндээ тогтсон байна. Өөрөөр хэлбэл 2024 онд сонгуулийн холимог тогтолцоог сонгох тал руу хэлбийсэн мэдээлэл давамгайлж байна. Энэ тогтолцоогоор улс төрийн намын дарга, лидерүүд нь жагсаалтаар УИХ-д сонгогдох магадлал өндөрсөнө. Дээр нь гишүүдийн тоог нэмэх дээр улс төрийн намууд нэгдсэн байр суурьтай болсон аж. Энэ бол сонгогчдын гэхээсээ илүүтэйгээр улс төрийн намын дарга нарын хувийн эрх ашиг, сонирхолд илүү нийцэж буй өөрчлөлт. Яг энэ өөрчлөлтийг хийсэнтохиолдолд 2024 онд МАН -аас нэр дэвшигчид УИХ-д олонхи болж, Засгийн газраа үргэлжлүүлэн байгуулах боломж бүрдэнэ.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?