МОНГОЛ УЛС ЧИНЬ ОРОС РУУ ЗОРЧИХ АВТОЗАМГҮЙ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ!!! НЭГ ЗАМ ШИЙДЭЖ ӨГЬЕ Л ДЭЭ...

2022-05-30  
ОХУ-ын Думын харьяа байгууллага болох ЗХУ-аас тасарч бие даасан улсууд болон хил залгаа улс орны хамтын ажиллагааны газрын нэгдүгээр орлогч дарга Константин Затулин " Вечер" телевизийн нэвтрүүлэгт орохдоо ийнхүү санаа зовж буйгаа илэрхийллээ.
- Дэлхийн хоёрдугаар дайны үед Монголчууд биднийг дэмжиж, хонь, адуу, хүнс, дулаан нэхий дээл зэрэг шаардлагатай зүйлсээр сэтгэл харамгүй тусалж байсан. Үүнийг замаар л зөөж байсан. Энэ улс маань өнөөдөр Орос улстай холбогдох хэвийн зам ч үгүй болжээ. Оросын хилээс Монголын нийслэл хүртэл автозамгүй гэж байна. Энэ тухай би саяхан олж мэдлээ. Учир нь энэ сарын сүүлээр би Монголд айлчлах урилгатай. Нислэг байхгүй. Улаанбаатар хүрэхийн тулд Станбул юм уу, Сеулээр дайрах гэнэ. Би Москвагаас Улаан -Үд хүртэл нисэж, цааш нь автомашинаар явах шийд гаргасан.
Нөхөд өө, Монголчууддаа тусалж, хоёр улсыг холбосон зам барих асуудлыг нь шийдэж өгье л дээ гэж хэллээ.
P.S: Оросын хил хүртэл хэвийн автозам байхгүй гэдэг нь үнэн. Харин онгоцны нислэг байхгүй гэдэг нь ташаа мэдээлэл байлаа. Ямар ч гэсэн Орос орон даяар Монгол улсыг Орос улстай холбосон автозам байхгүй гэдгийг Оросуудын хамгийн их үзэгчтэй Соловьёвын нэвтрүүлгээр зарлалаа..
ЭНД дарж видео үзнэ үү!
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?