ШАНХАЙ БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭНЭ

2022-05-30  

БНХАУ-ын Шанхай хотын эрх баригчид ирэх зургаадугаар сарын 1-нээс буюу лхагва гаргаас аж ахуйн нэгжүүдэд тогтоож буй хязгаарлалтуудыг цуцална гэдгээ мэдэгджээ.

Хятадын арилжааны төв гэгддэг тус хотод "COVID-19" халдварын улмаас хөл хорионы арга хэмжээнүүдийг хоёр сар гаруйн турш мөрдөөд байгаа юм. Шанхайд коронавирусний тархалтын оргил үед өдөрт 20 мянга гаруй хүнээс халдвар илэрч байсан бол бямба гарагт халдварын шинэ тохиолдлын тоо 100 гаруйд хүрч буурчээ.

Хотын захирагчийн орлогч У Чиний ням гарагт сэтгүүлчдэд мэдээлснээр, цар тахал эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлсэн бөгөөд хот урьд хожид байгаагүй хүнд нөхцөл байдалтай тулгарч байна. Тэрбээр аж ахуйн нэгжүүд зургаадугаар сарын 1-нээс халдвартай тэмцэх нарийн чанд арга хэмжээнүүдийг мөрдөн үйл ажиллагаагаа сэргээх боломжтой гэдгийг мэдэгджээ.

Одоогоор зөвхөн хагас дамжуулагч, автомашины үйлдвэрлэл зэрэг хязгаарлагдмал тооны компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг зөвшөөрч байгаа юм. Өмнө нь эрх баригчид зургаадугаар сарын дунд үеэс халдварыг хяналтад авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хэвийн амьдралын хэмнэлдээ эргэн орох, бизнесийн үйл ажиллагааг сэргээх төлөвлөгөөг танилцуулаад байсан билээ. 

Эх сурвалж: NHK

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?