ҮР ХҮҮХДЭЭ ОРХИСОН ЭЦГҮҮД ТЭТГЭМЖЭЭС ЗУГТААЖ ЧАДАХГҮЙ

2022-05-31  

No description available. Монгол улсын өнөөгийн эдийн засгийн хүндрэл нь өрх гэр бүлийн салалтанд ч нөлөөлөх болсон. Статистикийн газрын гаргасан мэдээлэлд тулгуурлавал, Монгол улсад жилдээ 3300 гаруй гэр бүл салж сарниж, түүнээс улбаалан 7000 хүүхэд хагас өнчирч буй аж. Гэр бүлээ орхиж одсон эцэг нь хүүхдийн тэтгэмжээс зугтдаг тул УИХ дахь эмэгтэй гишүүд тэтгэмжийг эцгийн данснаас нь суут суутгадаг хуулийн төсөл санаачиллаа. Өнөөгийн мөрдөж буй хууль эрх зүйн зохицуулалтаар 11 хүртэлх насны хүүхдийн тэтгэмжийг амьдралын баталгаажих түвшний 50 хувь хүртэлх буюу 115 мянган төг, 11-ээс дээш настай бол амьдралын баталгаажих доод түвшнээр тогтоож иржээ. Хүүхдийн тэтгэмж нь дунджаар 260 орчим мянган төгрөг байна. Энэ мөнгө нь хүүхдийн эрүүл мэнд, боловсролд зарцуулахад хүрэлцдэггүй. Тиймээс тэтгэмжийн хэмжээг орлоготой нь уялдуулж, орлогых нь 50-иас доошгүй хувь байхаар тусгасан. Үр хүүхдээ өнчрүүлсэн эцгүүдийн 80 хувь нь тэтгэмж огт төлдөггүй. Нийтдээ 34 тэрбум төгрөг огт төлөгдөөгүй байна. Эцэг хүн хүүхдэдээ сар бүр 110 мянган төгрөгөө хүртэл төлөхгүй байгаа нь эмгэнэл. Тиймээс тогтоосон тэтгэлгийг эцгийнх нь данснаас нь шууд суутгаж авахыг шинэ хуулиар зохицуулах юм гэж УИХ-ын гишүүн Ч. Ундрам тодотголоо. - Гэр бүл салахад ээж нь бүх хариуцлага, ачааг үүрдэг. Хүүхдийн эрх нь зөрчигддөг улс орон Монголоос өөр хаана ч байхгүй. Тэтгэмжийн хуулийг чангатгаснаар хүүхдийн эрх ашгийг хамгаалах, цаашдаа гэр бүл хариуцлагатай байх тогтолцоог бий болгож байна. Эцэг хүн үүргээ ухамсарлавал гэр бүл салалт ч багасна гэж УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэмж хэллээ.

Б.Пүрэвдорж

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?