-Украйн бол үнэндээ хэн ч биш, юу ч биш. Тэднээс хамаардаг ч юм байхгүй. Энэ намрын АНУ-ын конгрессийн сонгуулийн дараа байдал эрс өөрчлөгдөнө. Мэдээж Украйныг дэмжсэн 40 орчим тэрбум долларын тоонд өөрчлөлт орохгүй нь тодорхой. Гэхдээ л сонгуулийн дараа Украйнд хандах америкчуудын бодлогод өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна. Бүгд найрамдахчууд " Бүгдийг Америкийн эрх ашгийн төлөө" гэдэг уриатай. Энэ бол Трампын дэвшүүлж буй үзэл баримтлал. Тиймээс Украйн луу зөөж буй мөнгийг дотооддоо торгоон барьж, АНУ-ын боловсролын тогтолцооноос өгсүүлээд дотоодын асуудлаа шийдэхийг бүгд найрамдахчууд шаардаж буй. Дотоодод хуримтлагдсан асуудлуудаа шийдэж байж иргэдээ номхотгон тайвшруулна. Тиймээс энэ намраас АНУ Украйнд биш, дотоод асуудалдаа анхаарлаа хандуулна. Гэхдээ энэ нь Орос улстай харьцаагаа сайжруулна гэсэн үг огт биш гэж Думын гишүүн Мария Бутина ‘’Известия" сонинд ярилцлага өглөө.
Б.Пүрэвдорж