Маш хэцүү байдалтай АНУ-ын эдийн засаг нүүр тулж байна. Эрчим хүчний шилжилт хийх шатандаа орлоо гэж ерөнхийлөгч Байден зарлалаа. Энэ үгийг ядаж нэг секунд ч гэсэн бодож үзэх хэрэгтэй. - Надад энэ шилжилтийг хийх чадал алга. Би унаа унашаа сольж чадахгүй. Байгаагаараа л хөл дүүжлэх болно. Нэг тоннын жинтэй Пикап жипэндээ л сууж, ажил амьдралаа залгуулна. Би яагаад ч өөр машинд шилжин сууж чадахгүй. Надад тийм шаардлага байхгүй гэж ердийн иргэд хэлж байна. Өсөн нэмэгдэж буй бензиний үнийг хүчрэхгүй нь. Өөр бусад зүйлд зарцуулах мөнгө бензин лүү шилжүүлж байна. Энэ нь ердийн америк гэр бүлийн санхүүд хүнд цохилт болж буй аж. - АНУ-ын эдийн засаг нь хэрэглэгчдээсээ туйлын хамааралтай. Яг энэ маягаараа бензиндээ их хэмжээгээр мөнгө зарцуулах бол АНУ-ын эдийн засагт дэмжлэг болж чадахгүй. Тэд өмнөх шигээ худалдан авалт ч хийж чадахаа больжээ. Байден эдийн засгийн бодлогодоо эрс шийдмэг өөрчлөлт хийж чадахгүй энэ байдлаараа үргэлжилбэл АНУ-ын эдийн засаг уналтанд орно гэж АНУ-ын эдийн засагч, шинжээчид дүгнэж байна. Тэд энэ намар болох Конгрессийн сонгуульд л илүү их найдлага тавихаас өөр зүйлгүй үлджээ.