АНУ ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДҮҮД САГСАН БӨМБӨГӨӨР ӨРСӨЛДЛӨӨ

2022-06-01  

No description available.

 Сагсан бөмбөгийн "Speed" Академиас зохион байгуулсан 3 x 3 -ийн тэмцээнд Вашингтон ДС, Мэриланд, Виржиниа муж орчимд амьдардаг 70 орчим монгол хүүхдүүд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн тухай АНУ -д ажиллаж, амьдарч буй Майцэцэг мэдээллээ. Хүүхдийн баярыг тохиолдуулан 8-10, 11-13, 14-16 гэсэн гурван насны ангилалаар зохион байгуулсан тус тэмцээнд хөвгүүдийн 13, охидын 7 багийн нийт 20 багийн тамирчин хүүхэд аваргын төлөө өрсөлдсөн байна. Хөвгүүдийн 14-16 насны ангилалд “Queen Gamblet”, охидын “Ice-Cream”, хөвгүүдийн 11-13 насны ангилалд “Navy Def”, охидын “Under dogs”, хөвгүүдийн 8-10 насны ангилалд “Speed 1”, охидын “Yellow ” багууд тус тус түрүүлж, аваргын алтан медалийн эзэд болжээ. Зохион байгуулагчдын зүгээс тэмцээнд, оролцсон, дэмжихээр ирсэн бүх хүүхдэд гарын бэлэг гардуулж, нэг ч хүүхдийг орхигдуулалгүйгээр баярлуулжээ. Тус тэмцээнийг амжилттай болоход ивээн тэтгэгч байгууллагууд, хүүхдүүдийн эцэг эх, эмээ өвөө нар нь дэмжлэг, оролцоо чухал нэмэр боллоо гэж сагсан бөмбөгийн "Speed" Академийн зохион байгуулагчид талархлаа.

No description available.

Э.Отгонжаргал

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?