48 УЛИРАЛ ОНЦ СУРАЛЦСАН ТӨГСӨГЧДӨД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2022-06-01  

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Дарханчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. Жил бүрийг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлаж тэдний өмнө тулгамдсан олон асуудлыг шат шатандаа шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Хүүхэд, багачууд, эцэг эхчүүд та бүхэн зөвхөн нэг өдөр баярлах бус өдөр бүр баяртай, жаргалтай байхыг хүссэн ерөөе гэж аймгийн засаг дарга Б.Азжаргал нэгдсэн үйл ажиллагааг нээж үг хэллээ. Энэ өдөр “Дархан-50” цогцолбор, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, Залуучууд театрт нэгдсэн арга хэмжээнүүд тусгай хөтөлбөрийн дагуу болж байна. Нээлтийн үйл ажиллагааны онцлох нэгэн үйл явдал нь ЕБ-ын сургуулиа 48 улирал онц дүнтэй суралцан төгсөж буй төгсөгчдөд шагнал гардуулах байлаа. Нийт 39 сурагч арван хоёр жил дарааллан онцсайн суралцсаны батламж, тэргүүний сурагч алтан медалиа аймгийн засаг дарга, хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүнээсээ гардан авлаа. Эдгээр сурагчид өөрсдийн хүссэн мэргэжлээ эзэмшихээр ЭЕШалгалтандаа бэлтгэж байгаа аж. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаа, өөрийгөө хөгжүүлэх дугуйлан секценд хамрагдаж тогтмол амжилт үзүүлсээр иржээ. Тодруулбал бүжгийн спорт, дуу, улс, бүсийн олимпиадад амжилт үзүүлсэн сургачид олон байлаа. Тэд шилдэг сурагчаас шилдэг оюутан цаашлаад ирээдүйн Монгол улс төдийгүй тив дэлхийн шилдэг инженерүүд, удирдагчид сэхээтэн болохын төлөө  үргэлж хичээх болно гэлээ.

Мөн Улсын олимпиадын гурвын даваанд Дархан-Уул аймгаас зургаан хүүхэд медаль авсан аж. Олимпиадад амжилттай оролцсон дээрх хүүхдүүдэд ч мөн тэргүүний сурагч алтан медаль, баярын бэлэг гардууллаа.

Дархан-50 цогцолборт гар зургийн үзэсгэлэн, бүжгийн клубуудын танилцуулга, Open Mic, “Бидний өргөө” Монгол ахуй, тоглоом наадгай  танин мэдэхүйн үйл ажиллагаа зэрэг хүүхэд багачуудад зориулан олон үйл ажиллагаа болж байна.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR PRADHAN:Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл 2022-06-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?