ХОРТ ХАВДАРТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ЭЭЖҮҮД НҮБ-Д ГОМДОЛ ГАРГАНА

2022-06-02  

Хорт хавдартай хүүхдүүдийн ээжүүд НҮБ-д гомдол гаргах болсон талаараа мэдээлэл хийлээ.

Б.Цэрэнлхам охины ээж "Өчигдөр эх үрсийн баяр болж талбай дээр маш том тайз засаж сайд дарга нар нь хүүхдээ нэгт тавина гэж л хэлсэн. Гэвч бодит байдал дээр Монгол Улсад эмнэлгийн салбарыг тогтолцоогоор нь өөрчлөх хэрэгтэй болсныг бид харж байна. Талбай дээр маш олон хүүхдүүд хандив гуйгаад сууж байгаа. 11 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашиг энд яригдаж байна. Би маш олон газраар хандив гуйж энэ асуудлыг шийдвэрлэж өгөх боломжтой сайд дарга нараар орсон. Гэвч надад төр төмөр нүүрээ харуулсан. Охиноо тээж байхад эмнэлэгт үзүүлэхэд эмч нар ураг эрүүл гэж хэлж байсан .Гэтэл яг төрөөд ирэхээр асуудал нь гарч ирж байгаа юм. Үүнийг би эмч нарын буруу гэхгүй. Зүгээр л Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны гажуудал гэж хэлмээр байна. Эрүүл мэндийн салбарын тогтолцоо муугаас өвчиндөө шаналсан энэ олон хүүхэд хандив гуйгаад зогсож байна. Өнөөдөр нарийн эм тариа, тоног төхөөрөмжийг Монголд олох хэцүү. Иймд миний бие энэ олон хүүхдүүдийн эрх ашгийн төлөө НҮБ-д өргөдлөө гаргахаар болсон. Би үхтлээ энэ хүүхдүүдийн төлөө явах болно"гэлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR PRADHAN:Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл 2022-06-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?