ЭМЯ: ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ ӨНДӨР БАЙНА

2022-06-03  

ЭМЯ-ны газрын дарга нар, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд “Ковид-19”-ийн нөхцөл байдал, сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тавдугаар сард 11-11 төвд ирсэн эрүүл мэндийн салбартай холбоотой өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр танилцуулав.

Тэрбээр, “Шуурхай дуудлагын 11-11 дугаарт хандсан 354 иргэний 60 хувь нь гомдол ирүүлсэн нь өмнөх сарынхтай харьцуулахад өсөлттэй байна. Ирсэн гомдлын хувилбал 55.9 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй, 14.7 хувь нь цав авах, 8.8 хувь нь эмнэлгийн ажилтны харилцаа хандлага, 20.6 хувь нь шинжилгээ вакцинтай холбоотой байна” гэв.

ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа хүүхдийн өвчлөлийн талаар мэдээллээ. Тэрээр "Сүүлийн гурван сар ачаалал их байгаа. Гэхдээ 1-3 дугаар сартай харьцуулахад 25 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Долоо хоногт 5000 гаруй хүүхэд, яаралтай тусламжаар 1600-1800 хүүхдэд үйлчилж байна. Сүүлийн долоо хоногт томуу, томуу төст ханиад хүүхдүүдийн дунд дэгдэлт өндөр байна. Өмнөх хоёр жилийн ковидын үетэй харьцуулахад буурахгүй, ижил түвшинд байна. Эцэг, эхчүүд хүүхдээ олон нийтийн газар дагуулж явах, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байгаагаас үүдэж томуу, томуу төст өвчин дэгдэж байна.

Төрсөн нярайд өвөрмөц, вирусийн эрсэг эмчилгээ шаардлагагүй. Хүүхдүүд шинж тэмдгийн эмчилгээгээр эмчлэгдэж байгаа. Гэхдээ шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийнэ" гэв.

Мөн тэрбээр өндөр настай иргэдийг эмнэлэгт дараалалгүй үйлчлүүлэх, хавдартай иргэдийг орон нутагт нь химийн эмчилгээг хийж болох, хүүхдийн эрт илрүүлэг, цаг авах үйлчилгээг хялбар чирэгдэлгүй болгох зэрэг санал ирснийг танилцуулав.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR PRADHAN:Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл 2022-06-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?