ТУРК УЛС НЭРЭЭ ӨӨРЧИЛЛӨӨ

2022-06-03  

Турк улс нэрээ галигласан бичлэгийг "Türkiye" болгон өөрчлөх хүсэлтийг НҮБ-д тавилаа. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн оны арванхоёрдугаар сард улсынхаа брэндийг өөрчлөх кампанит ажил эхлүүлж буйг зарлаад " Тürkiye бол Туркийн ард түмний өв соёл, иргэншил, үнэт зүйлсийн хамгийн сайн төлөөлөл, илэрхийлэл юм" хэмээн мэдэгдэж байв.

НҮБ энэ долоо хоногт Туркийн талын хүсэлтийг хүлээн авсан даруйдаа өөрчлөлт оруулсан тухай зарлажээ.

Улсынхаа дотоодод Türkiye нэршлийг өргөнөөр ашигладаг ч олон улсад Turkey гэж нэрлэж заншсан "цацагт хяруул" гэсэн англи үгтэй андуурдагдах тохиолдол бий.

Мөн Кембрижийн англи хэлний толь бичигт энэ үгийн нэг утгыг "муу бүтэлгүйтсэн зүйл" эсвэл "тэнэг хүн" гэсэн утгаар хэрэглэж болохыг тэмдэглэжээ.

Брендингийн нэг хэсэг болох "Made in Türkiye" нь шошгыг нэн тэргүүнд экспортын бүх бүтээгдэхүүнд тавих бол 2022 оны нэгдүгээр сараас "Hello Türkiye" уриатай аялал жуулчлалын кампанит ажил амжилттай хэрэгжиж байна.

Турк улсын нэрээ өөрчлөх шийдвэрийг цахим ертөнцөөр янз бүрээр хүлээж авлаа. Төрийн албан хаагчид үүнийг дэмжиж байгаа бол зарим нь эдийн засгийн хямралтай нөхцөлд Ерөнхийлөгч Эрдоган ирэх оны сонгуульд бэлтгэж буй алхам гэж шүүмжилж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?